Its not that easy.

Naran Dorjpalam
2 min readApr 22, 2020

--

Надад зарим нэг зүйл дээр хүмүүс их амархан ханддаг юм шиг санагддаг. Гэртээ байсан юмаа гаргаж хаяад л тэр нь өөрийнх нь биш болчих юм шиг, самнаад унасан үсэнд нь өөрийнх нь энерги шингээгүй юм шиг, амнаасаа бодлогогүй үг унагааснаа түүнийг нь хүмүүс мартчих юм шиг, алдаа гаргаад тэрийг нь хэн ч хараагүй юм шиг амьдардаг хүмүүс цөөнгүй байх юм. Гэтэл гаргаад хаясан эд чинь гарсан хойноо хэн нэгнийх эсвэл ядаж л таны өчүүхэн хэсэгтэй холбоотой хэвээр. Хэн нэгэнтэй бие сэтгэлийн холбоо үүсгэсэн ч салсан хойноо бид марталгүй ой тоонд байж л байдаг. Миний бодлоор энэ амьдрал дээрхи юу ч алга болохгүй. Таны үсний сэв ч, хумсны толио ч, хэрэглэж байсан эд чинь ч, хэлсэн үг хийсэн үйлдэл чинь ч сарнин алга болохгүй. Бүгд байна цаашид цуурайтна. Зарим нэг тохиолдолд тэр цуурайг үйлийн үр гээд байгаа юм шиг санагддаг шүү. Товчхондоо хэлэх гээд буй уул санаа минь хэн нэгэнд хэлэх үгээ бодож бай, зүрхийг нь зүсэж шархлуулахбол бзр ч битгий хэл. Хийх үйлдлээ ч гэсэн анзаарч бай, үйлийн үр гэж юм заавал хөвөрдөг. Хэрэгтэй хэрэггүй хувцас, эд агуурс авахаа ч гэсэн багасгах хэрэгтэй. Энэ хөөрхөн дэлхий минь хаанаа тэр их хог хаягдлыг багтааж шингээх юм бэ. Хэрвээ чи амьдралыг хайрлаж чадвал амьдрал чамайг эргүүлээд л хайрлана. Хэрвээ чи эх дэлхийгээ хайрлаж чадвал үр хүүхдүүд чинь удаан амар амгалан байх болно.

Би ер нь номлол, сургааль их уншдаг болохоор хэв маяг маань хүртэл иймэрхүү болж дээ. Заах гэхээсээ илүү зөвлөж бичсэн үгс минь юм шүү.

Happy Earth day!

--

--

Naran Dorjpalam
Naran Dorjpalam

Written by Naran Dorjpalam

Simply my untold thoughts and belief

No responses yet